STARTUP WEEKEND арга хэмжээгээр дамжуулан залуучуудад гарааны бизнес, энтрепренершип суурь мэдлэгийг олгох мэргэжил ур чадвар дээрээ үндэслэн бизнес санаагаа богино хугацаанд хөгжүүлж гарааны бизнестэй болгох боломжийг олгох зорилготой.
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд манай байгууллага нь Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хэлтсүүдтэй хамтран уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү арга хэмжээ нь Энтрепренершип, Гарааны бизнесийн талаарх үндсэн ойлголт өгөх ба Олон улсын болоод Монголд шилдэг бэст жишээнүүдээс туршлага сууж бизнесийн туршлагатай менторуудаас суралцна. “WHY ENTREPRENEURSHIP” ЛЕКЦ, “ЗАГВАРЧЛАХ СЭТГЭЛГЭЭ” СУРГАЛТ Stanford D.School-н үндсэн хэлбэрээр явагдна.
Хурдасгуур хөтөлбөр: Питч /pitch/ арга хэмжээнээс шалгарсан багийг 5 долоо хоногийн бизнесийн хурдасгуур хөтөлбөрт хамруулна. Хөтөлбөр нь туршилтын загвар схемд заасан хөтөлбөрийн дагуу явагдана. Хурдасгуур хөтөлбөрт амжилттай хамрагдаж бүтээгдэхүүний энгийн загварыг гаргаж хэрэглэгчээр туршуулсны дараа эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгоно.
Demo day арга хэмжээ: Монголын инновацийн экосистем дахь гарааны хөрөнгө оруулалтын орчин тэр дундаа венчур хөрөнгө оруулалт, анжел хөрөнгө оруулалтын ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн томоохон аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагчид, үнэт цаасны зах зээлийн төлөөлөлүүд, гарааны бизнесийн орчинд үйл ажиллагаа явуулж буй төлөөлөлүүд олон нийтэд орон нутгийн шилдэг гарааны бизнест өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөрөнгө оруулагч нарт танилцуулж хөрөнгө оруулалт авах боломжийг олгох үйл ажиллагааг гэрээний дагуу зохион байгууллана.